top of page


Б.Нямтайшир: Бид түүхий эдээ боловсруулахгүй экспортолсоор байвал импортын хамаарлыг бууруулж чадахгүй
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын "MAKBM-2026" арга хэмжээний үеэр танилцуулсан илтгэлийг товчлон хүргэж байна. ... МАК-чууд бид улс орны хөгжлийн гол суурь болсон цементийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, импортоос хамааралтай болсныг анзааран түүний үндсэн түүхий эд болох шохойн чулууны хайгуулын ажлыг одоогоос 25 жилийн өмнө эхлүүлж байлаа. Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй ч түүхий эдээ боловсруулалгүй экспортолсон хэвээр байвал г
14 minutes ago4 min read


МАК компани Европын 30 стандартыг нэвтрүүлж, барилгын материалын үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож байна
Барилгын чанар зөвхөн зураг төсөл, угсралтаар хэмжигддэггүй. Барилгын насжилт, бат бөх байдал, аюулгүй байдал, ашиглалтын үр ашиг нь түүнийг бүтээж буй материалын чанараас эхэлдэг. Харин энэ чанарыг тодорхой шаардлага, хэмжилт, туршилтаар үнэлж, тогтвортой хангахад стандарт чухал үүрэгтэй. Барилгын материалын стандарт гэдэг нь тухайн бүтээгдэхүүн ямар үзүүлэлт, техникийн шаардлага хангасан байх, тэдгээрийг хэрхэн туршиж, баталгаажуулахыг тодорхойлсон шалгуур юм. Өөрөөр хэлбэл
2 days ago3 min read


Н.Цэлмүүн: МАК компани түүхий эд, үйлдвэрлэл, нийлүүлэлтээс эхлээд хэрэглэгчид хүрэх хүртэлх нэгдсэн сүлжээг цогцоор нь хөгжүүлнэ
МАК компани зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Түүхий эд, үйлдвэрлэл, нийлүүлэлтээс эхлээд хэрэглэгчид хүрэх хүртэлх нэгдсэн сүлжээг цогцоор нь хөгжүүлнэ. Өдгөө барилгын салбарын өрсөлдөх чадвар зөвхөн баригдсан байгууламжийн тоогоор хэмжигдэхээ больж, чанар, стандарт, нийлүүлэлтийн тогтвортой байдал, инженерийн шийдэл, эрчим хүчний хэмнэлт болон урт хугацааны ашиглалтын үнэ цэнээр тодорхойлогдох болсон. МАК компани сүүлийн 20 жил барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хө
Oct 142 min read


MNS, EN, MNS EN стандарт ямар ялгаатай вэ?
МАК-ийн Евро стандартын үйлдвэрүүд нь олон улсын чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Ингэхдээ, MNS, MNS EN, EN болон ISO стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Эдгээр стандарт нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, байгаль орчны хариуцлагыг хангах үндсэн шалгуур болдог. MNS EN нь Европын стандартыг Монгол Улсын нөхцөлд тохируулан үндэсний стандарт болгон баталсан хэлбэр бөгөөд МАК-ийн үйлдвэрүүд Европы
Aug 102 min read


Барилгын материалын үйлдвэрлэл ба стандарт
Манай улс жилд хэрэглэж буй барилгын материалынхаа 40 орчим хувийг импортоор хангаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэл хөгжиж, хүчин чадал нь нэмэгдэж байгаа ч нэгдсэн стандарт тогтолцоо, чанарын хяналт хангалтгүй байгаа нь салбарын тулгамдсан асуудал хэвээр байна. Одоогийн байдлаар Монгол Улсад барилгын гол нэр төрлийн материал буюу бетон зуурмаг, цемент, ган болон арматур, хөнгөн бетон, тоосго, дулаалгын материал зэргийг үйлдвэрлэдэг 342 үйлдвэр үйл ажиллагаа яву
Jul 262 min read


MAKBM-26 арга хэмжээг тоймлоё
Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүд, хэрэглэгчдийг нэг дор цуглуулан саобарын нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжил дэвшил, гарц шийдлийн талаар хэлэлцдэг MAKBM буюу MAK Building Materials арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн жилүүдэд аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал, дэд бүтэц, эрчим хүчний хомсдол зэрэг хөгжлийн суурь сэдвүүдийг хөндөж байв. Харин энэ жил орчин үеийн орон сууцны хэрэгцээ, барилгын өртөг
May 203 min read


MAKBM АРГА ХЭМЖЭЭ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
“Монголын Алт” (МАК) компани барилгын материалын үйлдвэрлэл, салбарын хөгжил, шинэ технологи, зах зээлийн чиг хандлагыг хэлэлцэх MAKBM буюу MAK Building Materials арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өмнөх жилүүдийн арга хэмжээгээр аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал, дэд бүтэц, эрчим хүчний хомсдол зэрэг хөгжлийн суурь сэдвүүдийг хөндөж байсан бол энэ жил барилгын салбарын ирээдүйн чиг хандлага, орон сууцны шинэ хэрэгцээ, барилгын өртөг, тав тух,
May 111 min read


Зөвлөмж: Хаалга сонгохдоо юу анхаарах вэ?
Хаалга бол орчны тав тух, аюулгүй байдал, интерьерийн шийдэл зэрэгт шууд нөлөө үзүүлдэг чухал хэсэг юм. Нөгөө талаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгалийн гаралтай материалаар хийгдсэн байх нь нэн чухалд тооцогдоно. Тиймээс та бүхэн дотор хаалга сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай. Үүнд: Материал: Хаалганы бат бөх чанар, ашиглалтын хугацаа, дуу тусгаарлалт нь материалын сонголтоос шууд хамаардаг. Байгалийн мод нь: Өндөр нягтралтай тул дуу тусгаарлалт сайтай
Apr 232 min read


МАК компани импортыг орлох хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулна
“Монголын Алт” (МАК) ХХК Төв аймгийн Сэргэлэн болон Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Энэ жил “МАК Сэргэлэн” аж үйлдвэрийн цогцолборын дөрөв дэх үйлдвэр болох “Хуванцрын үйлдвэр” ашиглалтад орох юм. Энэ талаар МАК компанийн “МАК Евро Виндоор болон Венти” үйлдвэрийн дарга, Аж үйлдвэрийн цогцолборын төслийн менежер Д. Ганбатын ярилцлагыг хүргэж байна. Та юун түрүүнд уншигчдад маань аж үйлдвэрийн цогцолбор гэх нэр томьёог
Mar 276 min read
bottom of page