top of page

MAK
Building Materials

Бүтээгч Монголын төлөө

Бидний тухай

"Монголын Алт" (МАК) ХХК нь 2015 онд "МАК Евро Блок", 2017 онд "МАК Евро Цемент" үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Европ стандарт, технологийг Монголд анхлан нутагшуулж, дотоодын барилгын зах зээлд нэр хүндтэй, томоохон брэнд болж "MAK Building Materials"-ийн суурь тавигдсан билээ.


Бид сүүлийн жилүүдэд барилгын салбарын чанар, стандартыг шинэ шатанд гаргаж, эцсийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчилж "МАК Евро Виндоор" хаалга, цонхны үйлдвэр (2019), "МАК Евро Венти" Агааржуулалтын хоолойн үйлдвэр (2022), "МАК Шохой" (2023), "МАК Хуванцар поддон" (2023), "МАК Конкрит" Япон стандартын бетон зуурмагийн үйлдвэр (2023)-ийг ашиглалтад оруулж, 20 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд тогтвортой нийлүүлж байна.


Барилгын салбарт үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр жил бүр ихээхэн хэмжээний гадагш чиглэх валютын урсгалыг зогсоож, ажлын байр бий болгон томоохон бүтээн байгуулалтуудын ханган нийлүүлэлтийн найдвартай байдал баталгааждаг. МАК Building Materials нь олон улсын 150 гаруй компанитай хамтран ажиллаж, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1700 гаруй ажлын байр бий болгон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Ирээдүйн төслүүд ба Аж үйлдвэрийн цогцолбор

 

Дэлхий даяар ногоон шилжилт эрчимжиж байгаа энэ үед “Монголын Алт” (МАК) ХХК хөгжлийн бодлогоо “Ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил” хэмээн тодорхойлж, тогтвортой хөгжлийг цогцлоохоор зорьж байна. Энэ хүрээнд Байгаль орчин, Нийгэм, Засаглалын олон улсын ESG стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

Цаашид бид Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК Евро Блок”, “МАК Евро Виндоор” цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэр, “МАК Евро Венти” агааржуулалтын хоолойн үйлдвэрүүдийг түшиглэн “Сэргэлэн” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж байна.
 
Тус цогцолборт Европ технологийн шуудайн үйлдвэр, профилийн үйлдвэр, шахмал хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр, бетон хийцийн үйлдвэр болон жилд 250 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн тээрэм байгуулагдах бөгөөд орон нутгийн ажиллах хүчнийг дэмжих ажилчдын хотхон байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК Евро Цемент” үйлдвэрийг түшиглэн файбер цементэн хавтан, гантиг болон инженерчилсэн чулуун хавтангийн үйлдвэрүүдийг шинээр байгуулж, “Даланжаргалан” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар төлөвлөж байна.
 
Тус цогцолборын хүрээнд ажиллах хүчнийг Дорноговь болон Говьсүмбэр аймгаас түлхүү бүрдүүлж, инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэн сургахын зэрэгцээ орон сууц, цэцэрлэг, сургууль бүхий суурьшлын бүс байгуулах замаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Онцлох тоо

1700+

Ажлын байр

$560 сая

Импортыг орлох үйлдвэрлэл

150+

Олон улсын түншлэл

Цементийн үйлдвэр

Үйлдвэрүүдийн танилцуулга

МАК төв оффис
bottom of page