Төслийнхөө онцлог, шаардлагад нийцсэн материалыг хэрхэн зөв сонгох вэ
Барилгын төсөл бүр өөрийн гэсэн онцлог, шаардлагатай байдаг. Тиймээс тэрхүү онцлогт тохирохуйц цонх, хаалганы материалыг сонгохдоо өртгөөс гадна дулаан алдагдал, дуу чимээ тусгаарлалт, ашиглалт, дизайны шийдэл болон урт хугацааны эдэлгээг харгалзан үзэх нь чухал юм. Харин эдгээрийг цогцлоосон МАК Euro Windoor үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс яагаад сонгох шалтгааныг тайлбарлая.
Хуванцар цонх, хаалга
Хэрэв та дулаан хадгалалт сайтай, ашиглалтын зардал багатай шийдэл хайж байгаа бол хуванцар цонх, хаалга тохиромжтой сонголт болно. Дэвшилтэт технологи бүхий uPVC профиль нь наранд шарлаж өнгөө алдахгүй, хүйтэнд хөлдөж хагарахгүй бөгөөд профилийн дотор суурилуулсан ган зүрхэвч нь хийцийг бат бөх байлгаж, деформацид орж, зэврэхээс хамгаалдаг. Мөн өндөр түвшний дулаан болон дуу тусгаарлалттай тул нийтийн орон сууц, амины сууц, оффис, сургууль, цэцэрлэг зэрэг барилгад өргөн ашиглах боломжтой.
Хөнгөн цагаан цонх, хаалга, фасад
Харин орчин үеийн архитектурын өнгө төрхийг онцолж, том хэмжээний шиллэгээтэй шийдэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол хөнгөн цагаан цонх, хаалга, фасад илүү тохиромжтой. Бат бөх атлаа хөнгөн хийцтэй учраас өргөн хэмжээтэй шилэн фасад, шилэн хананд суурилуулах боломжийг бүрдүүлдэг. Мөн цаг агаарын аливаа нөхцөлд чанараа алдахгүй бөгөөд Super Insulation SL+ дулаан тусгаарлах технологи нь дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлдэг. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг өндөр барилга, зочид буудал, худалдааны төв болон орчин үеийн архитектур бүхий төслүүдэд түгээмэл ашиглах боломжтой.
Модон цонх, хаалга
Хэрэв та байгалийн өнгө төрх, дулаан мэдрэмжийг эрхэмлэдэг бол модон цонх, хаалга хамгийн зөв сонголт байж чадна. Байгалийн эко материалын давуу тал нь дотор орчны тав тухыг нэмэгдүүлж, эрүүл, таатай уур амьсгалыг бүрдүүлдэг. Зөв боловсруулалт, хамгаалалтын бүрхүүл хэрэглэснээр ус, чийгийн нөлөөллөөс хамгаалах боломжтой бөгөөд амины орон сууц, хаус, вилла, амралтын цогцолбор, ресторан зэрэг байгалийн хэв маягийг чухалчилсан барилгуудад өргөн ашиглах боломжтой.
МАК Euro Windoor үйлдвэр нь Европ стандартын хуванцар, модон болон хөнгөн цагаан цонх, хаалга, ганжуулсан шил, шилэн фасадын өргөн сонголтыг хэрэглэгчдэд санал болгодог. Барилгынхаа зориулалт, архитектурын шийдэл болон ашиглалтын онцлогт нийцүүлэн өндөр чанартай бүтээгдэхүүнийг хүссэн загвар, хэмжээний дагуу захиалж, төслийнхөө үнэ цэн болон тав тухыг нэмэгдүүлэхийг хүсвэл доорх дугаараар захиалга өгөөрэй.
Холбоо барих утас: 7575-9700, 9595-0000


