Барилгын материалын үйлдвэрлэл ба стандарт
- 11 hours ago
- 2 min read
Манай улс жилд хэрэглэж буй барилгын материалынхаа 40 орчим хувийг импортоор хангаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэл хөгжиж, хүчин чадал нь нэмэгдэж байгаа ч нэгдсэн стандарт тогтолцоо, чанарын хяналт хангалтгүй байгаа нь салбарын тулгамдсан асуудал хэвээр байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад барилгын гол нэр төрлийн материал буюу бетон зуурмаг, цемент, ган болон арматур, хөнгөн бетон, тоосго, дулаалгын материал зэргийг үйлдвэрлэдэг 342 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнийхээ төрөл, зориулалтад нийцүүлэн MNS стандартаас сонгон тухайн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм. Гэвч стандартын хэрэгжилт, үйлдвэрлэлийн хяналт болон тохирлын үнэлгээний түвшин харилцан адилгүй байгаагаас ижил төрлийн бүтээгдэхүүнүүд чанар, үндсэн үзүүлэлт, ашиглалтын хугацааны хувьд ихээхэн зөрүүтэй байх тохиолдол түгээмэл байна.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх европ стандартыг нутагшуулсан үйлдвэрлэл

Барилгын салбарын энэ сул талыг нөхөж, дотоодын зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилгоор МАК компани 2010 оноос аж үйлдвэрийн салбарт үе шаттай хөрөнгө оруулж эхэлсэн. Үүний үр дүнд 2026 оны байдлаар европ стандарт, дэвшилтэт технологид суурилсан 7 барилгын материалын үйлдвэр байгуулаад байна. Манай барилгын материалын үйлдвэрүүдэд дэлхийд тэргүүлэгч Европын компаниудын тоног төхөөрөмж, автоматжуулсан технологи, үйлдвэрлэлийн хяналтын тогтолцоо болон олон улсын туршлагыг нэвтрүүлсэн. Ингэснээр импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна салбарын стандарт, технологи, хэрэглэгчийн чанарын хүлээлтийг шинэ түвшинд хүргэн ажиллаж байна.
Бид үйл ажиллагаандаа европын EN стандартыг мөрдөн ажиллаж байна. Энэхүү стандарт нь барилгын материалын шинж чанар, туршилт, ангилал, үйлдвэрлэлийн хяналтыг нэгдсэн зарчмаар тодорхойлдог давуу талтай. Мөн эцсийн бүтээгдэхүүний,
- Чанар
- Бат бэх
- Гал тэсвэрлэх чадвар
- Дуу, дулаан тусгаарлалт
- Хэмжээ, хэлбэрийн нарийвчлал
- Эдэлгээ ашиглалтын нөхцөл
- Эрчим хүчний зэрэг үндсэн үзүүлэлтэд тодорхой, хэмжигдэхүйц шаардлага тавьдаг.
Ингэснээр зөвхөн “чанартай” гэсэн тодотголтой бус тухайн бүтээгдэхүүний үзүүлэлт, туршилтын арга, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, ашиглах нөхцөл зэргийг хэмжигдэхүйц байдлаар нотолдгоороо ач холбогдолтой юм.
MAKBM-ийн үйлдвэрүүд дараах стандартыг хангаж байна. Үүнд:
МАК Евро Цемент: Европын 14 стандартыг ханган эдгээрийг үндэсний болгон батлуулж, барилгын салбарт MNS EN гэх шинэ стандарт бий болгосон юм. Мөн 6 MNS стандартыг хангаж байна.
МАК Евро Блок үйлдвэр: Европын 10 стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 3-ыг нь үндэсний стандарт болгон батлуулаад байна. Түүнчлэн 2 MNS стандартыг хангасан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.
МАК Евро Виндоор: Нийт 15 төрлийн стандарт хангаж байна. Тодруулбал, европын 8 стандарт хангасны нэгийг нь үндэсний болгон батлуулсан. Үүнээс гадна 7 MNS үндэсний стандартын шаардлага хангасан хаалга, цонх, фасад үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
МАК Евро Венти: Европын 2 EN стандартыг хангасан агааржуулах хоолой үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
МАК Конкрит: Японы аж үйлдвэрийн стандартад /JIS/ нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.



