top of page

МАК Building Materials “Best Developer” шагнал хүртлээ



Бүтээн байгуулалт эрчимжиж байгаа энэ үед буюу энэ сарын 24 - 26-ны өдрүүдэд барилга, дэд бүтцийн салбарын тухайн жилийн өнгийг тодорхойлогч томоохон арга хэмжээний нэг “Build Mongolia – 2024” үзэсгэлэн Степпе Арена буюу "Мөсөн Өргөө"-нд амжилттай зохион байгуулагдлаа.

 

"Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Build Mongolia 2024 - Олон улсын 4 дэх удаагийн үзэсгэлэнд нийт 10 гаруй орны 100 гаруй байгууллага оролцсоноос МАК Building Materials “Best Developer” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд МАК Building Materials нь 6 брэнд бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон билээ. Үүнээс гадна Монголын Алт МАК компанийн Бизнес хөгжил эрхэлсэн Дэд ерөнхийлөгч П.Тэмүүлэн компанийн аж үйлдвэрийг төрөлжүүлж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд буюу “Барилгын материалын үйлдвэрлэлийн ирээдүйн төслүүд”-ээ танилцуулсан нь үзэсгэлэнд оролцогч, үзэгчдийн сонирхлыг хамгийн их татсан билээ.



Мөн үзэсгэлэнгийн үеэр Монголын Алт МАК ХХК ханган нийлүүлэлт, ажил үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, худалдан авалтын цахим системийг хэрхэн ашиглах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажилласан юм. Дашрамд дурдахад, Монголын Алт МАК ХХК-тай хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэн tender.mak.mn вебсайтаар бүртгүүлэх боломжтой.




댓글


bottom of page