top of page

МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд 180 м³ бетон зуурмаг хандивлана


“Монголын Алт” (МАК) компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг болон БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” төслийг дэмжин ажиллаж байна.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлалтай тус цэцэрлэгийг 3600 м.кв талбайд тохижуулж байгаа бөгөөд МАК компанийн Бетон зуурмагийн үйлдвэрээс нийт 180м³ бетон зуурмаг хандивлахаар болсон юм. Өнөөдөр уг хандивын эхний ээлжийн 60м³ бетон зуурмагийг цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийлүүллээ.


Энэхүү бүтээн байгуулалт нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, олон нийтэд нээлттэй амралт, зугаалгын орчныг бий болгоход чухал ач холбогдолтой төсөл болж байна.



 
 
bottom of page