top of page

“МАК Цемент” ХХК 2 дахь жилдээ ТОП-100 ААН-ээр шалгарлаа

"Монголын Алт" (МАК) ХХК-ийн харьяа “МАК Цемент” ХХК хоёр дахь жилдээ дараалан шилдэг 100 компанийн нэгээр нэрлэгдлээ. 2022 оны ТОП-100 компанийн жагсаалтад өмнөх оноос 26 байр урагшилж, 45-рт бичигдсэн байна.

“МАК Цемент” ХХК нь 2022 онд улс, орон нутагт нийт ₮18.8 тэрбумын татварыг төлсөн бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу сүүлийн 6 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж импортыг орлох үйлдвэрлэл явуулж байгаа юм.


Ийнхүү “Монголын Алт” (МАК) ХХК нь сүүлийн 10 жилд ашигт малтмалаар баялаг бүтээж барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлого барьсны үр дүнд групп компанийн үзүүлэлтээр 12-т бичигдэж байна. Компанийн хувьд Цемент, Блок, Хаалга, Цонх болон Агааржуулалтын хоолой гэсэн үндсэн 4 үйлдвэрийг ашиглалтад оруулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 5 төрлийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мөн 100 гаруй олон улсын компанитай хамтран ажиллаж үйлдвэрлэлийн салбарт 1100 гаруй ажлын байрыг бий болгон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.


bottom of page