top of page
Search

Бетон зуурмагийн марк ба хэрэглээ

Барилга, байгууламжийн даац, насжилт, эдэлгээг тодорхойлох хамгийн гол түүхий эд нь бетон зуурмаг юм. Эрдсэн буюу органик материал, ус, жижиг ба том дүүргэгчийг тодорхой харьцаагаар тооцон зуурч хэвэнд цутган ердийн болон уурын орчинд бэхжүүлсний үр дүнд бий болсон зохиомол чулуун материалыг бетон гэнэ.


Харин бетоныг сонгохдоо маркийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Бетоны марк гэдэг нь 15х15х15 см хэмжээтэй сорьц шоонуудын шахалтын бат бэхийн дунджийг кг/см2-аар илэрхийлсэн нормчилсон үзүүлэлт юм. Харин бетоны анги гэдэг нь 15х15х15 см хэмжээтэй сорьц шоонуудын бат бэхийг тодорхой магадлалтайгаар мПа(Н/мм2)-аар илэрхийлсэн үзүүлэлт юм.


Бетон зуурмагийн маркийг сонгохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:


  • Барилгын зориулалтаа зөв тодорхойлох

  • Цаг уурын нөхцөл байдлал

  • Барилга барих үеийн цаг агаарт тохирсон марктай бетон сонгох, арчилгаа хийх



 
 
bottom of page