Зөвлөмж: Хаалга сонгохдоо юу анхаарах вэ?
- 7 days ago
- 2 min read
Хаалга бол орчны тав тух, аюулгүй байдал, интерьерийн шийдэл зэрэгт шууд нөлөө үзүүлдэг чухал хэсэг юм. Нөгөө талаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгалийн гаралтай материалаар хийгдсэн байх нь нэн чухалд тооцогдоно. Тиймээс та бүхэн дотор хаалга сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
Материал: Хаалганы бат бөх чанар, ашиглалтын хугацаа, дуу тусгаарлалт нь материалын сонголтоос шууд хамаардаг. Байгалийн мод нь:
Өндөр нягтралтай тул дуу тусгаарлалт сайтай
Бат бөх, удаан эдэлгээтэй
Дулаан хадгалах чадвар сайн
Харин хямд, шахмал материалууд нь богино хугацаанд гажих, хэлбэрээ алдах, эвдрэх эрсдэлтэй байдаг.
МАК Евро Виндоор үйлдвэрийн хувьд мод боловсруулах технологиор дэлхийд тэргүүлэгч WEINIG Group-ийн тоног төхөөрөмжийг ашиглан, ОХУ-ын өндөр чанарын модон бэлдцээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ нь бүтээгдэхүүний чанар, тогтвортой байдлыг хангах үндэс болж байгаа юм.

Тоноглол: Хаалганы ашиглалтын найдвартай байдал, аюулгүй байдлыг тодорхойлох дараагийн чухал хүчин зүйл нь тоноглол юм. Эдгээр нь харахад жижиг мэт боловч:
Хаалганы бат бөх байдал
Ашиглалтын хугацаа
Хэрэглээний тав тух зэрэгт шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.
MAK Euro Windoor үйлдвэрийн хаалганууд нь:
Европ стандартын 4 талын (360°) түгжээний систем
Өндөр даацын, чанарын шаардлага хангасан нугасаар тоноглогдсон учир аюулгүй, найдвартай хэрэглээг бүрэн хангадаг.

Хэмжээс: Зах зээл дээрх бэлэн бүтээгдэхүүнүүд нь таны орон зайн хэмжээ, интерьерийн шийдэлд бүрэн нийцэхгүй байх нь түгээмэл. Иймд:
Хаалганы нүхний хэмжээг нарийвчлан тодорхойлох
Өрөөний зориулалт, хөдөлгөөний урсгалыг харгалзах
Интерьерийн өнгө, хэв маягтай уялдуулах шаардлагатай.
МАК Евро Виндоор үйлдвэрийн тухайд таны хэрэгцээ, хүсэл сонирхолд бүрэн нийцэх хөнгөн цагаан, хуванцар, модон хаалга, цонхыг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм. Тэрчлэн бүрэн автомат будгийн цехтэй тул таны хүссэн бүх өнгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь 15 төрлийн стандарт хангаж байгаагаас Европын 1 стандартыг Монгол Улсад нэвтрүүлэн үндэсний стандарт болгон батлуулсан юм. Ингэснээр салбарын стандартыг ахиулахад хувь нэмрээ оруулж байна.


