ТАНИЛЦ: ХЭРЭГЛЭГЧДЭД ОЙР МАК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ТӨВҮҮД
- oyungerelbo
- Sep 17
- 2 min read
МАК компани Европ стандартын 7 барилгын материалын үйлдвэр байгуулан 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд тогтвортой нийлүүлж байна. Дэлхийн стандартад бүрэн нийцсэн эдгээр бүтээгдэхүүнийг чанар стандартын зөрүүгүй, үнийн нэмэгдэлгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэхийн тулд Улаанбаатар хот болон орон нутагт борлуулалтын төвүүдээ ажиллуулж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүртээмжтэй байх үүднээс баруун, зүүн, төвийн бүсэд борлуулалтын төвүүдээ нээгээд байгаа юм. Та бүхэн эдгээр борлуулалтын төвүүдээр зочлон манай компанийн үйлдвэрлэж буй барилгын материалын бүтээгдэхүүнүүдийн үзүүлэнгийн танхимтай танилцаж, мэргэжлийн зөвлөгөө, хямдралын талаарх мэдээлэл авах боломжтой. Гэхдээ эдгээр төвүүд нь тус бүрдээ онцлог, давуу талтай.

МАК Ийст борлуулалтын төв: Дүнжингаравын зам дагуу байрлаж буй энэхүү борлуулалтын төвд зочилсноор эрчим хүчний хэмнэлттэй “МАК Евро Хаус” амины орон сууцны төслийн загварын байшинтай танилцах боломжтой. Мөн хаалга, цонх сонгох бол архитекторын шийдлийн зөвлөгөө өгч байгаа юм. Энэхүү борлуулалтын төв нь 12,500 тонн цемент, 6000м3 блок агуулах талбайтай.
МАК Вест борлуулалтын төв: 22-ын товчооны зам дагуу байрлалтай Улаанбаатар хотын баруун бүсийн хэрэглэгчдэд зориулсан энэхүү борлуулалтын төвд МАК Конкрит бетон зуурмагийн үйлдвэр байрлаж байна. Энэхүү үйлдвэр нь Япон улсын Aizawa группийн компьютерын хяналт бүхий бүрэн автомат технологи, арга туршлагын дагуу Японы аж үйлдвэрийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Түүнчлэн МАК Вест борлуулалтын төвөөс задгай цемент худалдан авах боломжийг хэрэглэгчдэд бүрдүүлээд байна.
МАК Централ борлуулалтын төв: Төвийн бүсийн хэрэглэгчдэд зориулсан энэхүү борлуулалтын төв нь Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлаж байна. МАК Централ борлуулалтын төв нь 14 тонн цементийг нэгэн зэрэг ачих хүчин чадалтай дөрвөн авто пүүтэй гэдгээрээ онцлогтой.
МАК Дархан борлуулалтын төв: Дэлхийн шилдэг техник, тоног төхөөрөмж, Европ стандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ орон нутгийн хэрэглэгчдэд ч саадгүй хүргэх зорилгоор энэхүү борлуулалтын төвөө нээгээд байна. Тухайлбал та бүхэн энэхүү борлуулалтын төвөөс манай компанийн үйлдвэрлэж буй цемент, блок зэрэг бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой.
Та бүхэн хэрэгцээндээ нийцүүлэн өөрт ойр байх салбарт зочилсноор тав тухтай орчинд мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой. Манай борлуулалтын төвүүдийн үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.
Мөн та бүхэн MAK Building Materials-ийн бүтээгдэхүүнүүдийг MAK Sales аппликейшнийг ашиглан захиалан авах боломжтой.

☎️ Холбогдох утас: 75759700, 95950000
📱 Апп татах: https://apps.apple.com/mn/app/makbm/id1589910321


