top of page

МАК компани Европ технологи, Япон стандартыг хослуулан 4 улирлын бетон зуурмаг үйлдвэрлэж байна

Updated: Sep 26

МАК компани 2024 онд дэлхийд тэргүүлэх Европ технологийг Япон стандарттай хослуулан “МАК Конкрит” үйлдвэрийг байгуулсан билээ. Энэхүү үйлдвэр нь Бүгд найрамдах Турк улсын Elkon брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Японы алдарт Aizawa группийн компьютерын хяналт бүхий, Японы аж үйлдвэрийн стандартад нийцсэн (JIS) үйлдвэр юм.  


Барилгын бат бөх, аюулгүй байдал, эдэлгээний хугацаа, эрчим хүчний үр ашиг гэх мэт үзүүлэлт нь бетон зуурмагийн чанараас шууд хамаардаг. Иймд манай үйлдвэр чанартай түүхий эд, материалаар MNS 206, JIS стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар М150-М650 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын хэрэгцээ шаардлагаас хамааран М1000 хүртэлх өндөр чанарын зуурмаг үйлдвэрлэхээр зорьж байгаа юм. 


ree

МАК Конкрит үйлдвэр нь цагт 150м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Онцлууштай нь, төслийн талбайд 14-21 хоногийн дотор угсрагдах зөөврийн үйлдвэрийн шийдлийг мөн санал болгож байгаа юм. Барилгын талбайн онцлог, цутгалт хийх үеийн цаг агаарын нөхцөл байдал, тээвэрлэлтийн хугацаа зэргийг харгалзан хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн орц, найрлагатай хамгийн найдвартай, шинж чанарын өөрчлөлтгүй бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм. Бүтээгдэхүүний орц, найрлага, бат бэхийн туршилтыг өдөр бүр өөрийн болон хөндлөнгийн лабораториор хянадаг давуу талтай. Түүнчлэн энэ үр дүнг Монгол Улсын барилга архитектурын корпорацад сорьц, шоо хүргүүлж давхар баталгаажуулан ажиллаж байна.  


Монгол улсад цаг агаарын эрс тэс нөхцөл байдлын улмаас барилгын идэвхжилийн буюу бүтээн байгуулалтын сар маш богино байдаг. Иймд МАК Конкрит үйлдвэр нь хүйтний нэмэлттэй бетон зуурмагийг зах зээлд тогтвортой нийлүүлж байна. Ингэснээр улирал, цаг агаарын эрсдэлээс үл хамааран бүтээн байгуулалтыг зогсолтгүй үргэлжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  

Мөн МАК Конкрит үйлдвэр нь МАК компанийн барилгын материалын бусад үйлдвэрүүдийн нэгэн адил байгальд ээлтэй үйлдвэр юм. Тодруулбал, цэвэр усны ашиглалт багатай Zero Emission, үлдэгдэл бетоныг дахин ашиглах “Aggroma” технологийг ашиглаж байна. 

 
 
bottom of page