Бетон зуурмагийн эзлэхүүнийг зөв тооцоолох нь барилгын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?
- oyungerelbo
- Aug 6
- 2 min read
Барилгын ажилд ашиглагдах материалын хэмжээг нарийвчлан тооцох нь зардлыг оновчтой болгохоос гадна бүтээцийн бат бөх, аюулгүй байдлыг хангах чухал алхам юм. Ялангуяа суурь, ханa, багана зэрэг бүтээцийн хэсгүүдэд хэрэглэх бетон зуурмагийн хэмжээг буруу тооцоолбол материал дутах, илүүдэх, улмаар ажлын төлөвлөгөө алдагдах эрсдэлтэй тул бүтээцийн эзлэхүүнийг хэрхэн тооцоолох мэдээллийг хүргэж байна.
Бетон зуурмагийн эзлэхүүнийг тооцоолох үндсэн арга
Бетон зуурмагийн хэмжээг тухайн хэсгийн эзлэхүүнээр тооцдог. Эзлэхүүнийг дараах томьёог ашиглан гаргана:
Эзлэхүүн (м³) = Урт (м) × Өргөн (м) × Өндөр (м)
Анхаарах зүйл:
Хэмжилтээ хийхдээ метр нэгжээр тооцоолох хэрэгтэй. (Жишээ нь: 40 см → 0.4 м)
Хэрэв тухайн хэсгийн хэлбэр тэгш өнцөгт биш бол (гурвалжин, цилиндр гэх мэт) хэлбэрийн онцлогт тохирсон эзлэхүүний томьёог ашиглана

Жишээ тооцоолол:
Тухайлбал, таны суурь 10 метр урттай, 40 см (0.4 м) өргөнтэй, 60 см (0.6 м) өндөртэй гэж үзье.
Тооцоолол:10 м × 0.4 м × 0.6 м = 2.4 м³
Ингэснээр энэ бүтээцэд нийт 2.4 куб метр бетон зуурмаг шаардагдана.
Бетон зуурмаг тооцоолохдоо дараах зүйлсийг мөн анхаарах хэрэгтэй:
Илүүдэл нөөц: Ажил гүйцэтгэх явцад хаягдал гарахыг тооцож, нийт хэмжээнд 5–10% нэмэлтээр тооцох нь зүйтэй.
Бүтээцийн нарийн хэлбэр: Хэрэв бүтээц нь налуу, нуман эсвэл тусгай хэлбэртэй бол тухайн хэлбэрийн эзлэхүүнийг нарийн томъёогоор тооцох шаардлагатай.
Томоохон бүтээцүүдийн тооцоо: Барилгын суурь, ханa, багана зэрэг хэсэг бүрийн эзлэхүүнийг тусад нь нарийвчлан тооцож, дараа нь нийт хэмжээг нэгтгэн гаргах нь илүү оновчтой. Ингэснээр тооцооны алдаа багасч, материалын хэрэглээ илүү бодитой, нарийн тодорхойлогдоно.
Зуурмагийн чанар: Эзлэхүүн зөв гарсан ч, бетон зуурмагийн чанар стандартын шаардлага хангасан байх ёстой. Ус, цемент, дүүргэгч материалын харьцаа нь инженерийн тооцоотой нийцсэн байх нь чухал.
Яагаад зөв тооцоо хийх нь чухал вэ?
Зардал хэмнэнэ: Илүүдэл материал авахгүй, хаягдал багасна.
Чанарын баталгаа: Бүтээцийн хэмжээ, бат бөх чанар шаардлагад нийцнэ.
Ажлын үр ашиг: Зуурмагийн дутагдлаас үүдэлтэй хугацааны алдагдал үүсэхгүй.
Дүгнэлт: Бетон зуурмагийг зөв тооцоолох нь барилгын ажилд зардал, хугацаа, чанарын аль алинд нь ач холбогдолтой. Хэмжилтээ нарийвчлан хийж, шаардлагатай тохиолдолд инженерийн зөвлөмж авах нь хамгийн найдвартай арга юм.
Бетон зуурмагийн шаардлагатай хэмжээг тооцоолсны дараа үнийн мэдээлэл болон захиалга өгөх бол 9595-0000, 7575-9700 дугааруудаар бидэнтэй холбогдоно уу.
