top of page

MAKBM-2024 арга хэмжээний үеэр барилгын материалын ирээдүйн төслүүдээ танилцууллаа


Барилгын материал

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн зохион байгуулсан MAKBM 2024 арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 3-нд амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр барилгын салбарын томоохон холбоод, эксперт, мэргэжилтнүүд цуглан Монголын аж үйлдвэржилт, барилгын салбарын хөгжил, сорилт бэрхшээл болон гарц, шийдлийн талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн арга хэмжээний үеэр МАК компани ирээдүйд хэрэгжүүлэх барилгын материал үйлдвэрлэлийн төслүүдээ танилцуулсан юм.


МАК нь дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээх алсын хараатайгаар 2012 оноос барилгын материал үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоогийн байдлаар европ стандартын блок, цемент, цонх, хаалга, агаар сэлгэлтийн хоолой, хуванцар поддон, барилгын болон технологийн шохой мөн япон стандартын бетон зуурмаг зэрэг 7 үйлдвэрийг ашиглалтад оруулж, импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.



МАК компани барилгын материалын үйлдвэрлэл явуулж эхэлсэн цагаасаа хойш  нийт 260 гаруй сая ам.долларын гадагш чиглэх урсгалыг эх орондоо үлдээж, 1200 гаруй ажлын байр бий болгосон байна. Мөн цаашид үйл ажиллагаандаа олон улсын ESG стандартыг нэвтрүүлж, үйлдвэр, уурхайн бүх техникийг үе шаттайгаар цахилгаан хөдөлгүүрт шилжүүлж, эрчим хүчний хэрэглээгээ нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулж эхэлсэн гэж Монголын Алт МАК компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нээлтийн үгэндээ онцолсон юм. 


Түүнчлэн цаашид нүүрс хүчлийн хийг бууруулах шийдэл бүхий ногоон цемент үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба бетон хийцийн үйлдвэр, 3D принтинг студи, инженерчилсэн чулуун хавтан, гипсэн хавтан, шил болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулж барилгын материалын “Аж үйлдвэрийн парк” байгуулахаар зорьж байгаа гэдгээ танилцууллаа. 


MAKBM

МАКВМ

MAKBM, Building Materials, Блок, цемент, шохой, цонх, хаалга, агааржуулалт

Мөн тус арга хэмжээний үеэр МАК компани суурин болон зөөврийн бетон зуурмагийн үйлдвэр, хуванцар поддон, си төмөр, дугариг-агаар сэлгэлтийн хоолой болон цонх, хаалганы шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, барилгын материалын брэндүүд нь шинэ өнгө төрхтэй болж байгаа гэдгийг зарласан юм. 


Түүнчлэн хэрэглэгчдэд тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдаагүй чанартай бүтээгдэхүүнийг түргэн, шуурхай нийлүүлэхийн тулд борлуулалтын цэгүүдийн тоог нэмэгдүүлж байгаа юм байна. Тодруулбал,Улаанбаатар хотод MAK East, MAK West, MAK Central төвийг ажиллуулж байгаа бол орон нутагт Дархан, Цогтцэцийд борлуулалтын төвөө нээхээр төлөвлөжээ.


МАКВМ, Барилгын материал

bottom of page