top of page

Цонхны үйлдвэрлэлд аргон хий ашиглах нь

Барилга байгууламжийн дотор байгалийн гэрлийг нэвтрүүлэх, агаар сэлгэлт хийхээс гадна дулаан алдагдлыг бууруулахад цонх чухал үүрэг гүйцэтгэдэг. Цонхны шил хоорондын агаарын битүүмж нь дулаан тусгаарлалтад шууд нөлөөтэй. Гэхдээ аргон хий нь агаараас илүү дулаан тусгаарлах чадвартай. Цонхны шил хооронд аргон хий дүүргэснээр маш олон давуу тал үүсдэг тул энэ шийдэл нь сүүлийн үеийн цонх, шилэн хана, хаалганы үйлдвэрлэлийн гол чиг хандлага болоод байна. 


Тусгаарлах чадвар өндөр


Аргон хий нь өнгөгүй, үнэргүй, хоргүй чанартай, агаараас илүү нягт байдаг. Хоёр болон гурван давхар шилний хооронд битүүмжлэгдсэн үед маш сайн дулаан тусгаарладаг. Энэ шинж чанар нь өвлийн улиралд өрөөний дулаан алдагдлыг бууруулахад тусалдаг бол, зуны улиралд хэт халалтаас сэргийлж, дотоод орчныг илүү тав тухтай, эрчим хүчний хэмнэлт бий болгодог.


Байгальд ээлтэй технологи


Барилгын хамгийн их дулаан алддаг хэсгүүдийн нэг нь цонх юм. Харин аргон хийн дүүргэлттэй цонх нь эрчим хүчний хэрэглээг багасгахад тусалдаг. Өөрөөр хэлбэл, дулаан дамжуулалт буурснаар өрөөн доторх температурыг тогтвортой хадгалахад бага хэмжээний эрчим хүч шаардана гэсэн үг. Энэ нь зөвхөн эрчим хүчний төлбөрийг бууруулаад зогсохгүй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, байгаль орчинд ээлтэй сонголтыг үүсгэж байна.


Дуу чимээний тусгаарлалт 


Аргон хийг цонхны үйлдвэрлэлд ашиглах нь дулаанаас гадна дуу чимээг сайн тусгаарлах шийдэл болдог. Хийн нягт чанар нь дууны чичиргээг бууруулдаг тул, өрөөн дотор анир чимээгүй орчныг бүрдүүлэх болно. Ялангуяа хотын дуу чимээ ихтэй газар эсвэл хөл хөдөлгөөн ихтэй гудамжны ойролцоох байшинд ашигтай байдаг тул оршин суугчдын тав тух, амьдралын чанарыг сайжруулдаг.


Эрүүл мэндэд ээлтэй


Уламжлалт цонхнууд нь конденсаци явагдаж хөгц, мөөгөнцөр үүсэх таатай орчин болдог нь дотоод орчны агаарын чанарт муугаар нөлөөлж, амьсгалын замын өвчлөл, харшлын шалтгаан болдог. Тэгвэл аргон хийгээр дүүргэсэн цонхнууд нь өрөө тасалгааны харьцангуй чийгшлийг хадгалахад тусалдаг ба шилэн гадаргуу дээр конденсаци үүсэх магадлалыг бууруулдаг байна. Энэхүү конденсацийн бууралт нь цонхны гоо зүйн үзэмжийг хадгалахаас гадна хөгц үүсэх зэрэг эрүүл мэндэд учирч болзошгүй бусад аюулаас сэргийлдэг.


Хэт ягаан туяаны хамгаалалт


Хэт ягаан туяанд удаан хугацаагаар өртөх нь хивс, тавилга, урлагийн бүтээл зэрэг дотоод засал чимэглэл гандаж, өнгөө алдахад хүргэдэг. Аргон хий дүүргэсэн цонхнууд нь эдгээр хортой хэт ягаан туяаны ихээхэн хэсгийг хааж, дотоод засал чимэглэлийн материал, гоёл чимэглэлийн өнгө үзэмж, эдэлгээг удаан хугацаанд хадгалахад тусалдаг.


Урт удаан эдэлгээ


Шил хооронд битүүмжлэгдсэн аргон хий нь маш тогтвортой бөгөөд цаг хугацааны явцад алга болдоггүй. Өөрөөр хэлбэл аргон хийн дүүргэлттэй цонхны дулаан тусгаарлах чадвар эдэлгээний явцад буурдаггүй. Үүнээс гадна цонхнууд нь өндөр чанартай материал, хийцлэлтэй тул эдэлгээ удаан байдаг. 


МАК Евро Виндоор үйлдвэрийн цонх, шилэн багц нь аргон хийн дүүргэлт, тусгай зориулалтын чийг шингээгчтэй бөгөөд хэт ягаан туяанаас хамгаалах Low-E түрхлэгтэй тул дулаан алдагдал хамгийн багатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. 


bottom of page