top of page

Хуучин цонхоо сольж, шинэ цонх суурилуулахдаа юуг анхаарах вэ?

Цонх нь орчин үеийн уран барилгын хийцлэлийн гол элемент бөгөөд байгалийн гэрэл нэвтрүүлэх болон бусад олон үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, дотоод орчны агаар сэлгэлт, агаарын чанарыг сайжруулахаас гадна, чанартай цонхыг зөв суулгаснаар дулаан тусгаарлалтыг дэмжиж, эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай юм.


- Тэгвэл цонх суурилуулахдаа хэмжилтээ зөв хийх нь цонхны эдэлгээг уртасгадаг гэдгийг та мэдэх үү? 


Хамгийн наад зах нь цонхыг зөв суурилуулаагүй тохиолдолд нээж, хаахад хүндрэлтэй. Мөн цонхны хүрээ буюу профиль болон хана хоорондын зай их байх тусам агаар сийгэлт, дулаан алдагдлыг нэмэгдүүлдэг байна. Улмаар өвлийн улиралд халаалт, дулаалгын системд та нэмэлт зардал гаргана гэсэн үг. Түүнчлэн цонхны тоноглол амархан гажиж хурдан эвдрэх хандлагатай байдаг. Энэ утгаараа хуучин цонхоо шинээр солих нь амаргүй бөгөөд хөрөнгө шаардсан ажил. Мэдээж та цонх, хаалганы үйлдвэрт хандан мэргэжлийн хүнээр хэмжилтээ хийлгэх боломжтой. Гэхдээ цонхны хэмжилтийг та өөрөө мэргэжлийн түвшинд хийснээр нэмэлт зардлыг бууруулах боломжтой шүү дээ.


Цонхоо хэрхэн зөв хэмжих вэ?

  1. 1. Цонхны өргөнийг хэмжих. Цонхны өргөнийг хэмжихдээ дотор талын хүрээнээс нь дээд, дунд, доод гэсэн 3 цэгээс хэмжилт хийнэ. Үүнээс хамгийн бага хэмжээс нь таны цонхны өргөний хэмжээ гэсэн үг.

  2. 2. Цонхны өндрийг хэмжих. Өндрийг хэмжихдээ цонхны доод талын ирмэгээс дээд талын ирмэг хүртэл зүүн, баруун, дунд гэсэн 3 цэгээс хэмжинэ. Мөн л хамгийн бага хэмжээс нь таны цонхны өндрийн хэмжээсийг илтгэнэ.

  3. 3. Цонхны хүрээний зузааныг хэмжих. Үүнийг хэмжихдээ цонхны хүрээний дотор талын ирмэгээс гадна талын ирмэг хүртэл хэмжинэ. Энэ нь танд цонхны хүрээний зузааныг тодорхойлж, шинэ цонхныхоо хэмжээг зөв сонгоход тусална.

  4. 4. Цонхны нээлхийг хэмжих. Цонхны нээлхий буюу салхивчны хэсгийг квадрат эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд цонхны хүрээний хоёр диагоналийг хэмжинэ. Хэрэв хэмжээсүүд хоорондоо адилхан байвал квадрат байна гэсэн үг юм.

bottom of page