top of page

Агааржуулалтын хоолойг зөв сонгосноор уушгины өвчлөлийг бууруулах боломжтой

Хүн ажил мэргэжил, амьдралын хэв маягаас шалтгаалан өдрийн 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Бага насны хүүхдийн эрүүл мэндэд сургуулийн дотоод орчны агаарын бохирдол аюул учруулж байгааг судалгааны үр дүн харуулж байна.  Тодруулбал, 2023 оны гуравдугаар сард хийсэн судалгааны дүнд Ерөнхий боловсролын сургуулиудын анги танхим дахь PM2,5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.1-10.5 дахин өндөр байсан ба 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 45% нь дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой гэсэн харамсалтай үр дүнг эмч нар танилцуулсан талаар “www.unuudur.mn” сайт мэдээлж байжээ. Үүнээс харахад бидэнд дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх мэдлэг мэдээлэл хэрэгтэйгээс гадна чанарын шаардлага хангахуйц агааржуулалтын хоолойн хэрэгцээ шаардлага ч их байгаа юм.


Тиймээс, Монголын Алт (МАК) ХХК барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна нийтийн эрүүл амьдрах орчныг бий болгох зорилгоор жилд 111,000м2 дөрвөлжин, 40,000м2 дугариг агааржуулалтын хоолой үйлдвэрлэх хүчин чадалтай МАК Евро Венти агааржуулах хоолойн үйлдвэрийг ашиглалтад оруулаад байгаа юм. Уг үйлдвэр нь сайн чанарын агааржуулах хоолойг хэрэглэгчдийн хүссэн хэмжээ, загвараар үйлдвэрлэж байна. МАК Евро Венти агааржуулалтын хоолойн үйлдвэрлэлдээ зэврэлтээс бүрэн хамгаалагдсан цайрдсан ган ашигладаг бөгөөд ган нь уушигны өвчлөлийн томоохон шалтгаануудын нэг хөгц мөөгөнцөр, бактери үржихээс сэргийлдгээрээ давуу талтай юм.


МАК Евро Венти үйлдвэр нь агааржуулалтын хоолойн бат бөх байдал, даралт авах чадвар, битүүмжлэл, дагалдах хэрэгслүүдэд тавигдах EN Евро стандартуудыг бүрэн хангаж байна. Үүнээс гадна байгууллагын удирдлагын болон байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO олон улсын чанарын стандартын нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.


Үйлдвэр нь бусад үйлдвэрийн нэгэн адилаар Евро стандартад нийцсэн бөгөөд ХБНГУ-ын Spiro international, Швейцарын Shroder компанийн бүрэн болон хагас автомат төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Орчин үеийн дэвшилтэт технологи ашигласнаар бүтээмж нэмэгдэж, хүнээс шалтгаалах алдаа гарахгүй, хог хаягдлын хэмжээ маш бага зэрэг олон давуу талтай.


Чанартай агааржуулагч ашигласнаар үр хүүхэд болон өөрийн эрүүл мэндээ дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлөөс сэргийлээд зогсохгүй тав тухтай амьдрах орчныг бий болгож, санхүүгийн хэмнэлт бий болгох боломжтой. Манай үйлдвэрийн агааржуулах хоолой нь чийгт тэсвэртэй, зэврэхгүй, дуу чимээ, хүлцэх алдаа хамгийн бага олон улсын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм.

bottom of page