Европ стандартын чанарын шаардлага хангасан хийт бетоныг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй МАК Евроблок үйлдвэр нь технологийн усыг 100% эргүүлэн ашиглаж байна.
MAK компани НҮБ-ын #bethechange уриалгад нэгдэж ажилтнуудын эрүүл мэнд, амьдралын чанарт чухал ач холбогдолтой усны чанар, эрүүл ахуйн асуудлаар мэдлэг, ойлголт түгээх сургалт хийж, ундны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах санал санаачлагад уриалах, түүнийг шийдвэрлэх ажлуудыг хийж эхлээд байна.
Мөн тухайн жилд ашиглахыг зөвшөөрсөн үйлдвэрлэлийн усны хэмжээнээс 40-50% бага ус зарцуулан байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж байна.
Comments