top of page

Яагаад ногоон технологийн барилгын материал сонгох ёстой вэ?

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй асуудлууд эдүгээ хүн бүрт мэдрэгдэж, барилга байгууламжын стандарт ногоон, эко чиг хандлага руу хурдацтай шилжиж байна. Үүний тулд барилгын материал, түүний үйлдвэрлэлийн процесс нь өөрөө ногоон болох шаардлага тавигдаж байна. 


Амины орон сууцнаас эхлээд зам, гүүр, томоохон хотхон хороолол гээд бүх түвшинд ногоон барилгын материалыг сонгосноор дэлхий ертөнц болоод бидний амьдарч буй орчин нөхцөлд их олон эерэг өөрчлөлт гарах боломжтой. Тухайлбал,  барилгын салбар нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 36%, карбоны давхар ислийн ялгарлын 40%, дэлхийн нийт усны хэрэглээний 25%, бараа материлын хэрэглээний 40 хувийг тус тус бүрдүүлж, энэ бүгд нийлснээр хүлэмжийн хийн ялгаралтын хамгийн том эх үүсвэр болж байна. 


Улаанбаатар хотын агаарын чанарын асуудлыг ярих үед бараг дурддаггүй боловч агаарыг бохирдуулагч нэг хүчин зүйл нь барилгажилт мөн юм. Сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол, ажлын байрны ойр орчимд барилгын ажил хийгдэж байгаа бол тэндээс олон төрлийн хүнд метал, харшил төрүүлэгч бодисууд, тоосонцрууд ялгарч байдаг. Ногоон стандартын бус барилгын материалууд нь барилга бүрэн дуусаж ашиглалтад орсон ч сөрөг нөлөө үзүүлсээр байдаг бөгөөд энэ үед гаднахаас илүүтэй дотоод орчин нь хортой болж хувирдаг. Энэ нь хүний нүдэнд харагдахгүй ч хамар битүүрэх, толгой өвдөхөөс эхлээд харшил, багтраа зэрэг хүнд өвчний шалтгаан болдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Өөрөөр хэлбэл ногоон технологийн барилгын материалыг сонгох нэг том шалтгаан нь хувь хүний эрүүл мэнд юм. 


Монголын Алт МАК ХХК нь барилга бүтээн байгуулалт болон барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт ногоон стандартыг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг үе шаттай хийж цэвэр технологиор бүтээсэн Евро стандартын блок, цементээр дотоодын зах зээлийн 40-60 хувийг хангаж байна. 


Ногоон технологи, тэр дундаа ногоон барилгын материалыг “үнэтэй” гэсэн ойлголт түгээмэл байдаг нь томоохон ташаарал. Бодит байдалд ногоон барилгын материал нь том хэмнэлтийг бий болгож байдаг. Учир нь ногоон барилгын материал нь эрчим хүчний хэмнэлттэй, үйлдвэрлэлийн орц бага, засвар үйлчилгээний зардал бага гээд эдийн засгийн давуу тал ихтэй.


Тухайлбал, МАК Евро Блокийн нойтон зуурмагийг автоклавт хөөлгөх инновацын шийдэл нь блокийг хөнгөн, дулаан болгохоос гадна, нэг ширхэг блоконд ногдох орцыг бууруулж үйлдвэрлэлийн хэмнэлт бий болгодог. Ингэснээр бид зах зээлд өндөр чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг санал болгодог. Энэ нь мөн хэрэглэгч талд барилга барих явцад нэмэлт дулаалгын зардлаа танах боломж олгож, барилга ашиглалтад орсны дараах эрчим хүчний хэрэглээ бага байх барилгын насжилтын бүхий л хугацаанд олон төрлийн хэмнэлтийг бий болгох болно. 


bottom of page